Гадаад оюутны оршин суух статус(Зайрюүшикакү)-ын тухай

photo

*2020 оны 10 сарын 19 ны өдрийн байдлаарх мэдээлэл

Цаашдаа сургуульдаа үргэлжлүүлэн сурах хүн:

◆ “Гадаад оюутан” -ны (Рюүгакү)оршин суух статус -аа шинэчлэн сунгуулж болно.

-Сурах сургууль нь өөрчлөгдсөн ч, шинэчлэн сунгуулж болно.
-“Өөрийн оршин суух статусаас гадуур үйл ажиллагаа явуулах”
(Шикакүгайкацүдоо)зөвшөөрөл авчихвал, долоо хоногт 28 цаг хүртэлх цагийн
ажил хийж болно.
-Япон хэлний сургуульд сурч буй хүн, 2 жилээс хэтэрсэн ч үргэлжлүүлэн сурч
болно.
(Тэр тохиолдолд, “Гадаад оюутан”-ныоршин суух статус-аа шинэчлэн
сунгуулаарай.)

●Сургуулиа төгсчихсөн боловч, нутаг буцаж чадахгүй байгаа хүн:

◆ “Тусгай үйл ажиллагаа (Токүтэйкацүдоо) ( 6 сар) ”-ны оршин суух статус-руу
өөрчилж болно.

-Ажиллахыг хүсэж байгаа бол, долоо хоногт 28 цаг хүртэлх цагийн ажил хийж
болно.
(“Өөрийн оршин суух статусаас гадуур үйл ажиллагаа явуулах”зөвшөөрөлгүй
байсан ч болно.)
-Нутаг буцаж чадахгүйн улмаас, оршин суух статус -аа “Гадаад оюутан”-аас
“Богино хугацаа” болон
“Тусгай үйл ажиллагаа ( 6 сар, ажил хийх боломжгүй) ”-ны оршин суух статус руу
өөрчилсөн хүн ч, дахин өөрчилж болно.
-Гадаад оюутан, урд нь гадаад оюутан байсан хүн, мөн тэдний гэр бүл оршин
суух статус -аа өөрчлөх боломжтой.

◆ “Гадаад оюутан”-ныоршин суух статус-тай хэвээрээ, “Өөрийн оршин суух
статусаас гадуур үйл ажиллагаа явуулах”зөвшөөрөл авсан хүн,
сургуулиа төгссөний дараа ч долоо хоногт 28 цаг хүртэлх цагийн ажил хийж болно.

Сургуулиа төгсөөд дараа нь Японд ажилд орохоор, ажил нь шийдэгдсэн хүмүүс:

◆ Тухайн болзолоо хангаж байгаа бол, “Технологи ・Хүмүүнлэг ・ Олон улсын
ажил”-ын оршин суух статус зэргээр өөрчилж болно.

●Сургуулиа төгссөний дараа, Японд ажил хайх гэж байгаа хүмүүс:

(*Зөвхөн, Их сургууль, Технологийн коллеж, Мэргэжлийн сургуулийн мэргэжил
олгох курс төгссөн хүмүүст хамаатай)

◆ “Тусгай үйл ажиллагаа” -ны оршин суух статус руу өөрчилж, сургуулиа
төгссөнөөс хойш 1 жилийн турш ажил хайх боломжтой.

– Шинэчлэн сунгуулчихвал, 1 жилээс хэтэрсэн ч Японд ажил хайх боломжтой.
-“Өөрийн оршин суух статусаас гадуур үйл ажиллагаа явуулах” зөвшөөрөл
авчихвал, долоо хоногт 28 цаг хүртэлх цагийн ажил хийж болно.

Оршин суух статус -ын талаар, олон хэл дээр зөвөлгөө авч болох газрууд

Тухайн орон нутгийн Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг
http://www.clair.or.jp/j/multiculture/association/consultation_list.html
Ёрисой Хот Лайн
https://www.since2011.net/yorisoi/

Эх сурвалж

“Эх орондоо буцахад хүндрэлтэй байгаа гадаад иргэдэд хамаарах
зохицуулалтууд” (Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар
2020 оны 10 сарын 19 ны өдрийн байдлаар)
http://www.moj.go.jp/isa/content/930005847.pdf
→олон хэл дээрх мэдээлэл авах бол энэ хуудас руу
http://www.moj.go.jp/isa/nyuukokukanri01_00155.html

“Шинэ төрлийн корона вирусын халдварын нөлөөнөөс болж, эх орондоо
буцахад хүндрэлтэй байгаа дунд хугацааны оршин суугч болон дунд
хугацааны оршин суугч байсан хүмүүсийн оршин суух хүсэлтийн
зохицуулалтийн тухай” (Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын
газар 2020 оны 10 сарын 19 ны өдрийн байдлаар)
http://www.moj.go.jp/content/001320105.pdf

Шинэ төрлийн корона вирусын халдварын тархалт зэргээс шалтгаалсан
гадаад оюутны асуудлын зохицуулалтийн тухай” (Хилийн шалган
нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар 2020 оны 10 сарын 19 ны өдрийн
байдлаар)
http://www.moj.go.jp/content/001318472.pdf