Коронавирусын эсрэг вакцинжуулалтын явц

Коронавирусын эсрэг вакцин үнэ төлбөргүй хийгдэнэ.
Түр хугацаагаар суллагдсан зэрэг оршин суугчийн бүртгэлгүй гадаадын иргэд ч вакцинд хамрагдах боломжтой.

❶ Орон нутгийн засаг захиргаанаас “Вакцин хийлгэх маягт (купон)” болон “Шинэ төрлийн коронавирусын эсрэг вакцинжуулалтын мэдэгдэл” шуудангаар очно.

Бүс нутаг болон насны ангилалаас хамааран, “Вакцин хийлгэх маягт” хүлээн авах цаг хугацаа нь ялгаатай.
Оршин суугчийн бүртгэлгүй гадаадын иргэд, ямар хаяг дээр байгаагаа мэдэгдэх бичиг баримтыг үзүүлээд, амьдарч буй газрынхаа засаг захиргааны байгууллагаас асууж зөвлөнө үү.

“Вакцин хийлгэх маягт”-ын загвар (Кобэ хотын жишээ. Дизайн нь тухайн орон нутгаас хамааран өөр өөр байна)

mo

❷ Вакцины эхний тунг хийлгэх захиалга өгөх.

Вакциныг 2 тун хийлгэнэ. Эхлээд, вакцины эхний тунг хийлгэх захиалгаа өгнө.

Захиалга өгөх

・Тухайн орон нутгийн нэгжээс зохион байгуулж байгаа газар очиж вакцин хийлгэх тохиолдолд:
Тухайн орон нутгийн нэгжийн захиалгын вэбсайтаас эсвэл, тухайн орон нутгийн нэгжийн оператор руу холбогдон утсаар захиалга өгнө.
Вакцинжуулалтын мэдэгдэл дээр захиалга өгөх вэбсайтын URL болон QR код, операторын утасны дугаар бичигдсэн байгаа.

・Эрүүл мэндийн байгууллага (өөрийн очиж үзүүлдэг эмнэлэг гэх мэт) дээр вакцин хийлгэх тохиолдолд:
Тухайн орон нутгийн нэгжээс хамааран, захиалга өгөх арга нь өөр өөр тул, вакцинжуулалтын мэдэгдэл болон тухайн орон нутгийн нэгжийн цахим хуудаснаас хараарай.
Эрүүл мэндийн байгууллагад шууд захиалга өгөх (цахим хуудас болон утсаар) болон,
Тухайн орон нутгийн нэгжийн захиалгын вэбсайтаас болон оператор руу холбогдон захиалга өгөх гэсэн 2 тохиолдол байж болно.

Доорхи вэбсайтаас вакцин хийж байгаа эрүүл мэндийн байгууллагыг хайж олох боломжтой.
Япон хэл дээр: https://v-sys.mhlw.go.jp/search/
Англи хэл дээр: https://v-sys.mhlw.go.jp/en/search/

Үүнээс гадна, албан газар болон их сургуулиуд дээр ч вакцин хийлгэх боломжтой болж магадгүй.

※2 газар захиалга өгч болохгүй гэдгийг анхаар ! ※Захилга өгөх арга, явц дараалалд цаашдаа өөрчлөгдөх зүйл гарч болзошгүй.

❸ Вакцины эхний тунг хийлгэх.

Юу авч очих вэ:“Вакцин хийлгэх маягт”,
Тухайн хүнийг гэрчлэх бичиг баримт
(Гадаад иргэний үнэмлэх, Паспорт, Хувийн дугаарын үнэмлэх (my number card) гэх мэт)
Коронавирусын эсрэг вакциний урьдчилсан үзлэгийн маягт
(“Вакцин хийлгэх маягт”-тай хамт очих тул бөглөж бэлдсэн байх. Доорхи вэбсайтаас, олон хэл дээрх маягт бөглөх загварыг хараад бөглөөрэй.)
https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/vaccine_tagengo.html

❹ Вакцины 2 дахь тунг хийлгэх захиалга өгөх.

❺ Вакцины 2 дахь тунг хийлгэх.

Вакцин хийлгэсэний дараа анхаарах зүйлс !

Вакцин тариулсаны дараа, тариулсан газраа 15-30 мин хүлээнэ.
Вакцин тариулсаны дараа, бие тавгүйрхэх тохиолдол гарч болзошгүй.
Хэрвээ вакцины гаж нөлөө их бол, хэдэн өдөр өнгөрсөн ч гайгүй болохгүй бол, эрүүл мэндийн байгууллагад хандан зөвөлгөө авна уу.
Вакцин тариулсан ч, маск зүүх зэрэг үргэлжлүүлэн халдвар хамгаалалын дэглэмээ баримтална уу.

Холбоо барих

Вакцинтай холбоотой ерөнхий мэдээлэл:
Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны Шинэ төрлийн корона вакцины оператор
0120-761770 (үнэ төлбөргүй ・ хагас бүтэн сайн, амралтын өдрүүдэд ч ажиллана)
Япон хэл・Англи хэл・Хятад хэл・Солонгос хэл・Португал хэл・Испани хэл: 9:00-21:00
Тай хэл: 9:00-18:00
Вьетнам хэл: 10:00-19:00
※ Эхлээд, Японоор ярина. “Орчуулуулмаар байна” гэж хэлээрэй.

Захиалга хэрхэн өгөх тухай: Амьдарч буй хот дүүргийнхээ захиргаанд хандан зөвөлгөө авна уу.

[Эх сурвалж, ишлэл]
「ワクチン 接種までの流れ 接種予約は」(NHK 新型コロナウイルス特設サイト)
https://www3.nhk.or.jp/news/special/coronavirus/vaccine/flow/

「コロナワクチンナビ」(厚生労働省)
https://v-sys.mhlw.go.jp/

「外国人住民向けにコロナワクチン情報発信。多言語コールセンターや17言語でのお知らせも」
(Buzz Feed)
https://www.buzzfeed.com/jp/sumirekotomita/covid-vaccine-1

「接種券見本」(神戸市)
https://www.city.kobe.lg.jp/documents/42676/t-1.pdf

この記事を他の言語で見る
アラビア語 インドネシア語 英語
韓国語 クメール語 スペイン語
タイ語 タガログ語 中国語
日本 ネパール語 ビルマ語
フランス語 ベトナム語 ペルシア語
ポルトガル語 マレー語 モンゴル語
ロシア語