Ахлах сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх тогтолцоо

student image

Энэ нь ахлах сургуулийн сургалтын төлбөрийг төлөхөд, улсаас хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх тогтолцоо юм.

Улсын дунд сургууль: Жилд 118.800 хүртэлх иений хөнгөлөлт дэмжлэг авах боломжтой
→ Төлөх ёстой сургалтын төлбөр нь 0 иен болно гэсэн үг.

Хувийн дунд сургууль: Жилд 118.800 иэнээс 396.000 хүртэлх иений хөнгөлөлт дэмжлэг авах боломжтой
→ Багахан хэмжээний сургалтын төлбөр төлөх шаардлагатай ч болж магадгүй (Төлбөр нь асран хамгаалагчийн орлогоос хамааран өөрчлөгдөнө гэсэн үг).

Улсаас сургалтын төлбөрийг тухайн сургуульд нь төлнө.
Сурагч болон түүний гэр бүлд төлбөрийн мөнгийг нь өгнө гэсэн үг биш.

Ахлах сургуульд элсэн орох үед, энэхүү хөнгөлөлт дэмжлэгийн талаар тухайн сургуулиас танд мэдэгдэх болно.
Хэрэв, та энэ хөнгөлөлт дэмжлэгт хамрагдахыг хүсвэл, тухайн сургуульдаа өргөдөлөө өгөөрэй.
Өргөдөл гаргаагүй бол, тухайн хүн сургалтын төлбөрөө өөрөө төлөх шаардлагатай болно.

Ямар хүмүүс үүнд хамрагдах боломжтой вэ
Япон улсад оршин суух хаягтай, ахлах сургуульд суралцаж буй хүн.

Хамрагдах боломжтой сургуулиуд
・Ахлах сургууль (бүтэн цагийн хөтөлбөр /зэнничи сэй/, хагас цагийн хөтөлбөр /тэйжи сэй/, зайнаас суралцдаг хөтөлбөр /цүүшин сэй/)
жич: Мэргэжлийн сургалттай /сэнкока/ болон түргэвчилсэн сургалттай анги /бэкка/ үүнд хамаарахгүй
・Дунд болон ахлах ангиас бүрдсэн ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги
жич: Мэргэжлийн сургалттай /сэнкока/ болон түргэвчилсэн сургалттай анги /бэкка/ үүнд хамаарахгүй
・Тусгай хэрэгцээт сургуулийн ахлах анги /токүбэцү шиэн гаккоо – коотообү/
・Технологийн коллеж /коотоо сэнмон гаккоо/ (1-3 курс)
・Мэргэжилийн боловсролын сургалттай сургууль /сэншюү гаккоо/ (ахлах болон ерөнхий анги), төрөл бүрийн боловсролын байгууллага, сургуулиуд /какүшю гаккоо/

Гадаад хүүхдүүдийн сургуулиуд ч /гайкокүжин гаккоо/ хамрагдах боломжтой.
Гэвч, доорхи вэб хуудсанд нэр нь бичигдсэн сургуулиуд л зөвхөн хамрагдана.
https://www.mext.go.jp/a_menu/shotou/mushouka/1307345.htm

Гэхдээ, доор бичигдсэний аль нэгт нь хамаарч байвал, энэхүү хөнгөлөлт дэмжлэгт хамрагдах боломжгүй юм.
・Асран хамгаалагчийн жилийн орлого нь ойролцоогоор 9,100.000 иэнээс дээш бол
・Ахлах сургуулиа төгссөн бол
・36 сараас дээш хугацаагаар ахлах сургуульд суралцаж байгаа бол

Өргөдөл гаргахад, бүрдүүлэх зүйлс
Доорх бичиг баримтыг, өөрийн сурч байгаа сургуульдаа аваачиж өгнө үү.
・Хөнгөлөлтөнд хамрагдахыг хүссэн өргөдлийн маягт /жюкюүшикакү нинтэй шинсэйшё/ (Уг өргөдлийн маягтыг сургууль дээрээсээ авах боломжтой. Бөглөх шаардлагатай хэсгүүдийг бөглөж бичээрэй)
・Хувийн дугаарын карт (my number card) –ын хуулбар, эсвэл хувийн дугаар бичигдсэн оршин суугчийн тодорхойлолт (жюүминхёо)-ын хуулбар гэх мэт

Хувийн дугаарын картын хуулбарын оронд, татварын талаарх баримт бичиг (татвар төлсөн тодорхойлолт) гэх мэтийг бүрдүүлэх шаардлага гарч магадгүй юм.
Энэ нь тухайн сургуулийн харъяалагдах засаг захиргааны нэгж, орон нутгаас шалтгаалан өөр өөр байдагтай холбоотой.
Сургуулиас өгөх мэдээллийг анхааралтай сонсоорой.

Энэхүү хөнгөлөлт дэмжлэгт хамрагдахын тулд, татварын (орон нутгийн оршин суугчийн албан татвар)-ын тайлангаа өгсөн эсвэл татварын мэдүүлэгээ мэдүүлсэн байх шаардлагатай.
Өргөдөл гаргахаасаа өмнө, заавал татварын (орон нутгийн оршин суугчийн албан татвар)-ын мэдүүлэгээ хийгээрэй.

Хэрвээ, танд ойлгохгүй зүйл гарвал, ахлах сургуулийнхаа сургалтын албанаас асуугаарай.

Япон улсын Боловсрол шинжлэх ухааны яамны вэб хуудаснаас энэхүү хөнгөлөлт дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй тайлбар харах боломжтой (зөвхөн япон хэл дээр).
https://www.mext.go.jp/a_menu/shotou/mushouka/index.htm

Эх сурвалж, ишлэл
「高校生等への就学支援」(文部科学省)
https://www.mext.go.jp/a_menu/shotou/mushouka/1342674.htm

「高校で勉強したい外国人のみなさんへ~高等学校等就学支援金制度のことを教えます~」(文部科学省・出入国在留管理庁)
http://www.moj.go.jp/isa/support/portal/guidebook_education.html

この記事を他の言語で見る
中国語 インドネシア語 英語
韓国語 クメール語 スペイン語
タイ語 タガログ語 ネパール語
ベトナム語 ビルマ語 フランス語
ポルトガル語 ペルシア語 マレー語
モンゴル語 ロシア語 日本