Богино хугацаагаар оршин суух статустай болон түр хугацаагаар суллагдсан зэрэг хүмүүс вакцин хийлгэх тухай

Богино хугацаагаар оршин суух статустай болон түр хугацаагаар суллагдсан, түр хугацаагаар суллагдахаар зөвшөөрлийн өргөдөл мэдүүлсэн зэрэг хүмүүс вакцин хийлгэх боломжтой. Вакцин үнэ төлбөргүй.

1.“Вакцин хийлгэх маягт” авна.

Амьдарч байгаа газрынхаа засаг захиргааны байгууллагаас асууж зөвлөн, “Вакцин хийлгэх маягт” авна уу.

・3 сараас бага хугацаагаар оршин суух эрх бүхий хүн: “Дипломат”(гайкоо), “Албан томилгоо (кооёо),” , “Богино хугацаагаар оршин суух статустай (танки тайзай),” хүмүүс (Ковидын улмаас эх орондоо буцаж чадахгүй 3 аас дээш сар японд байгаа тохиолдолд)

Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газраас доорхи ил захидал шуудангаар очно.

card1

card2

①Ил захидал
②Тухайн хүнийг гэрчлэх бичиг баримт (паспорт гэх мэт)
-ийг авч, засаг захиргааны байгууллагад очно уу.Ил захидал очоогүй бол, дараах зүйлсийг авч очно уу.
①Оршин сууж буйг нотлох зүйлс (тог газ усны төлбөр зэргийг төлсөн баримт гэх мэт)
②Тухайн хүнийг гэрчлэх бичиг баримт (паспорт гэх мэт)

Түр хугацаагаар суллагдсан хүмүүс

①Түр хугацаагаар суллагдах зөвшөөрөл, эсвэл тухайн орон нутаг дахь ”Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар” -ын салбараас ирүүлсэн “Түр хугацаагаар суллагдах” тухай мэдэгдэл
②Тухайн хүнийг гэрчлэх бичиг баримт (паспорт гэх мэт)
-ийг авч, засаг захиргааны байгууллагад очно уу.

Түр хугацаагаар суллагдахаар зөвшөөрлийн өргөдөл мэдүүлсэн хүмүүс

① Оршин сууж буйг нотлох зүйлс (тог газ усны төлбөр зэргийг төлсөн баримт гэх мэт)
② Тухайн хүнийг гэрчлэх бичиг баримт (паспорт гэх мэт)
-ийг авч, засаг захиргааны байгууллагад очно уу

mo

※“Вакцин хийлгэх маягт” авахад шаардагдах зүйл нь тухайн орон нутгийн нэгжээс хамааран өөр өөр тул, дэлгэрэнгүй мэдээлэлийг тухайн газрын засаг захиргааны байгууллагаас асууж лавлана уу.
※ Дээрхи ① болон ②-т заасан зүйлсийг авч очих боломжгүй тохиолдолд, эхлээд зөвөлгөө өгөх цэгүүд болон тухайн газрынхаа засаг захиргааны байгууллагад хандан зөвөлгөө авна уу.

2.Вакцин хийлгэх захиалга өгөх

Захиалгын вэбсайтаас болон оператор руу холбогдон захиалга өгнө.
Хэрхэн захиалга өгөх тухай мэдээлэлийг доорхи хуудаснаас харна уу.

https://tcc117.jp/facil/covid-ml-info/mn/%d0%ba%d0%be%d1%80%d0%be%d0%bd%d0%b0%d0%b2%d0%b8%d1%80%d1%83%d1%81%d1%8b%d0%bd-%d1%8d%d1%81%d1%80%d1%8d%d0%b3-%d0%b2%d0%b0%d0%ba%d1%86%d0%b8%d0%bd%d0%b6%d1%83%d1%83%d0%bb%d0%b0%d0%bb%d1%82%d1%8b%d0%bd/

Дэлгэрэнгүй мэдээлэлийг тухайн газрын засаг захиргааны байгууллагаас асууж лавлана уу.

3.Вакцин хийлгэх талаарх зөвөлгөө өгөх цэгүүд

Вакцин хийлгэх тухай мэдэхгүй зүйлийнхээ талаар дараах газруудаас асууна уу:

・Гадаад иргэдэд Шинэ төрлийн корона вирусын вакцины зөвөлгөө өгөх төв (CINGA )
03-6261-6356
10:00~16:00 Даваа~Баасан гариг
(Бямба, ням, бүх нийтийн амралтын өдрүүдэд амарна)
※ Хялбаршуулсан Япон хэлээр ярих хэдий ч, бусад хэлээр зөвөлгөө авах боломжтой.
Вэйбсайт:
https://www.cinga.or.jp/2108/ (Япон хэл・ Англи хэл ・Вьетнам хэл)
https://www.cinga.or.jp/2167/ (Зөвхөн япон хэл дээр/ тухайн бүс нутгийн зөвөлгөө өгөх цонхны жагсаалт бий)

・Тухайн орон нутгийн Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг гэх мэт
Доорхи вэбсайтаас хайж олох боломжтой.
Япон хэл дээр:http://www.clair.or.jp/j/multiculture/association/consultation_list.html
Англи хэл дээр:http://www.clair.or.jp/e/multiculture/tagengo/consultation-centers.html

・FRESC туслах цэг(Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар)
0120-76-2029
9:00~17:00 Даваа~Баасан гариг
(Бямба, ням, бүх нийтийн амралтын өдрүүдэд амарна)

Зөвөлгөө авах боломжтой хэл:
Хялбаршуулсан Япон хэл・Англи хэл・Хятад хэл・Солонгос хэл・Испани хэл・Португал хэл・Вьетнам хэл・ Непал хэл ・Тай хэл・Индонез хэл・ Тагалог хэл・Мьянмар хэл・ Кхмер хэл・ Монгол хэл ・Франц хэл ・ Синхала хэл・Урду хэл・Бенгал хэл
※Эхлээд, Японоор ярьж, дараа нь орчуулагч оролцуулан дээрх хэлүүд дээр зөвөлгөө авах боломжтой.

Захиалга хэрхэн өгөх тухай: Амьдарч буй хот дүүргийнхээ захиргаанд хандан зөвөлгөө авна уу.

《 Эх сурвалж, ишлэл 》
「FRESC多言語ワクチン接種サポート」(出入国在留管理庁)
https://www.moj.go.jp/isa/support/portal/vaccine_covid19.html
出入国在留管理庁から送るはがき
https://www.moj.go.jp/isa/content/001357058.pdf

「入管法等の規定により本邦に在留することができる外国人以外の在留外国人に対する新型コロナウイルス感染症に係る予防接種について」(厚生労働省)
https://www.mhlw.go.jp/content/000763148.pdf

「【特別転載】新型コロナウイルス感染症のワクチン接種の外国人に対する取り扱いについて」(特定非営利活動法人 移住者と連帯する全国ネットワーク)
https://migrants.jp/news/blog/20210803.html

「CINGA主催 外国人新型コロナワクチン相談センター」(CINGA)
https://www.cinga.or.jp/2108/

「ワクチンをうけたい あなたのまちの外国人相談」(CINGA)
https://www.cinga.or.jp/2167/

この記事を他の言語で見る
アラビア語 インドネシア語 英語
韓国語 クメール語 スペイン語
タイ語 タガログ語 中国語
ネパール語 ビルマ語 フランス語
ベトナム語 ペルシア語 ポルトガル語
マレー語 モンゴル語 ロシア語
ベトナム語 日本