Ур чадварын дадлагажигчийн оршинсуух статус(Зайрюүшикакү)-ын тухай

airplane

*2020 оны 10 сарын 19 ны өдрийн байдлаарх мэдээлэл

Нутаг буцаж чадахгүй байгаа / дадлагаа үргэлжлүүлэх боломжгүй байгаа хүн

●Нутаг буцаж чадахгүй байгаа хүн

“Тусгай үйл ажиллагаа (Токүтэйкацүдоо) (6 сар, ажил хийх боломжтой)”, эсвэл “Тусгай үйл ажиллагаа (Токүтэйкацүдоо) (6 сар, ажил хийх боломжгүй)”-ны оршин суух статус (Зайрюүшикакү) руу өөрчилж болно.

-Нутаг буцаж чадахгүй нөхцөл байдал нь үргэлжилж байгаа хүн, оршин суух статус (Зайрюүшикакү)-аа шинэчлэн сунгуулж болно.

Өмнө нь хийж байсан ажилтайгаа адилхан ажил, эсвэл өмнөх ажилтайгаа холбоо хамаарал бүхий ажил хийх хүн л зөвхөн “Тусгай үйл ажиллагаа (Токүтэйкацүдоо) (6 сар, ажил хийх боломжтой)” руу өөрчлөх боломжтой юм. (Компаниа сольсон ч болно).
“Тусгай үйл ажиллагаа (Токүтэйкацүдоо) (6 сар, ажил хийх боломжгүй) ”байсан ч шинээр ажил хайж болно.
Ажил олсон үедээ, “Тусгай үйл ажиллагаа(Токүтэйкацүдоо) (6 сар, ажил хийх боломжтой) ” оршин суух статус (Зайрюүшикакү) руу өөрчилж болно.
●Одоог хүртэл дадлага хийж байсан газраа ажиллаж чадахгүй болсон хүмүүс
●Ур чадварын дадлага (Гиноожишшюү)дууссаны дараа, нутаг буцаж чадахгүй байгаа хүмүүс

◆Шинээр дадлага хийх газар олдохгүй байгаа бол,
“Тусгай үйл ажиллагаа(Токүтэйкацүдоо) (Дээд тал нь 1 жил ажил хийх боломжтой)” оршин суух статус (Зайрюүшикакү) руу өөрчилж болно.

-Өмнөх дадлагаасаа өөр ажил (Зөвхөн, асаргаа болон газар тариалан зэрэг 14 салбар) хийж болно.

*“Ур чадвартай ажилтан” (Токүтэйгиноо)-ны оршин суух статус(Зайрюүшикакү)-аар ажиллах боломжтой ур чадварыг олж авахын тулд, үргэлжлүүлэн ажиллаж байгаа хүн зөвхөн хамаатай гэх мэт болзолтой.

Дараах сайтанд хэд хэдэн хэл дээр тайлбарласан байгаа.
http://www.moj.go.jp/isa/nyuukokukanri14_00008.html
(Япон хэл, хялбаршуулсан япон хэл, англи хэл, хятад хэл, вьетнам хэл, тагалог хэл, протугал хэл, непал хэл, индонез хэл, испани хэл)

日本で実習を続ける人

● Ур чадварын дадлагын шалгалт өгч чадахгүй, дараагийн түвшиний дадлага руу ормоор байгаа хүн

◆Шалгалт өгч, дараагийн түвшиний дадлага руу орох хүртлээ “Тусгай үйл ажиллагаа (Токүтэйкацүдоо) (4 сар, ажил хийх боломжтой)” оршин суух статус (Зайрюүшикакү) руу өөрчилж болно.

*Өмнө нь дадлага хийж байсан газраа, өмнөх ажлаа хийх хүмүүст зөвхөн хамаатай.

●“Ур чадварын дадлага(Гиноожишшюү) 2, 3 -р зэрэг” нь дууссан боловч, “Ур чадвартай ажилтан (Токүтэйгиноо) 1-р зэрэг” рүү орох бэлтгэл хангагдаагүй хүн

◆бэлдэж байх явцдаа, “Тусгай үйл ажиллагаа(Токүтэйкацүдоо) (4 сар, ажил хийх боломжтой) ” оршин суух статус (Зайрюүшикакү) руу өөрчилж болно.

(бэлтгэл хангагдсан хүн бол, “Ур чадвартай ажилтан (Токүтэйгиноо)1-р зэрэг”-ийн оршин суух статус (Зайрюүшикакү) руу өөрчилж болно.)
*Өмнө нь дадлага хийж байсан газраа, өмнөх ажлаа хийх хүмүүст зөвхөн хамаатай.

●“Ур чадварын дадлага(Гиноожишшюү) 2 -р зэрэг” нь дуусаад,“Ур чадварын дадлага (Гиноожишшюү) 3 -р зэрэг” рүү орох хүмүүс

◆“Ур чадварын дадлага (Гиноожишшюү) 3 -р зэрэг”-ийн оршин суух статус (Зайрюүшикакү) руу өөрчилж болно.

*Хянагч байгууллага (дадлагад дэмжлэг үзүүлж буй байгууллага) болон дадлага хийлгэж байгаа компани нь “Онц (маш сайн) гэж үнэлэгдсэн тохиолдолд зөвхөн хамаатай. Компани болон Хянагч байгууллагаасаа асуугаарай.

Оршин суух статус(Зайрюүшикакү)-ын талаар, олон хэл дээр зөвөлгөө авч болох газрууд

Тухайн орон нутгийн Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг
http://www.clair.or.jp/j/multiculture/association/consultation_list.html
Ёрисой Хот Лайн
https://www.since2011.net/yorisoi/
Гадаадын ур чадварын дадлагажигчийн Эх хэл дээр зөвөлгөө өгөх
https://www.otit.go.jp/

Эх сурвалж

“Эх орондоо буцахад хүндрэлтэй байгаа гадаад иргэдэд хамаарах зохицуулалтууд”
(Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар 2020 оны 10 сарын 19 ны өдрийн байдлаар)
http://www.moj.go.jp/isa/content/930005847.pdf
→олон хэл дээрх мэдээлэл авах бол энэ хуудас руу
http://www.moj.go.jp/isa/nyuukokukanri01_00155.html

“Шинэ төрлийн корона вирусын халдварын нөлөөнөөс болж, эх орондоо буцахад хүндрэлтэй байгаа дунд хугацааны оршин суугч болон дунд хугацааны оршин суугч байсан хүмүүсийн оршин суух хүсэлтийн зохицуулалтийн тухай”
(Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар 2020 оны 10 сарын 19 ны өдрийн байдлаар)
http://www.moj.go.jp/content/001320105.pdf

“Шинэ төрлийн корона вирусын халдварын тархалт зэргээс шалтгаалсан ур чадварын дадлагажигчийн оршин суух хүсэлтийн зохицуулалтийн тухай”
(Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар 2020 оны 9 сарын 7 ны өдрийн байдлаар)
http://www.moj.go.jp/content/001317458.pdf

“Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар(Immigration Services Agency) -аас ур чадварын дадлагажигчидад хүргэх мэдэгдэл”
(Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар 2020 оны 9 сарын 7 ны өдрийн байдлаар)
http://www.moj.go.jp/content/001318821.pdf

“Ажлаас халагдсан гэх мэт гадаадын иргэдэд үргэлжлүүлэн ажиллахад үзүүлэх дэмжлэгийн тухай гарын авлага ”
(Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар)
http://www.moj.go.jp/content/001328029.pdf
→олон хэл дээрх мэдээлэл авах бол энэ хуудас руу
http://www.moj.go.jp/isa/nyuukokukanri14_00008.html

この記事を他の言語で見る
英語 中国語 ベトナム語
タガログ語 インドネシア語 ネパール語
タイ語 ビルマ語 クメール語
モンゴル語 日本