Ажил хайгчдад дэмжлэг үзүүлэх систем (кюүшёкүшя шиэн сэйдо) гэж байдаг !

“Ажил хайгчдад дэмжлэг үзүүлэх систем” гэдэг нь, хөдөлмөрийн даатгал
(коёо хокэн) авч чадаагүй хүнийг, аль болох хурдан ажил олоход дэмжлэг
үзүүлж тусладаг систем юм.

mom

*Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, оршин сууж буй хот, дүүргийнхээ Hello work -оос лавлана уу.

●Дэмжлэг авах нөхцөл
Доорхи ①~④ т заасан бүх нөхцөлийг хангасан байх.
① Hello work дээр ажил хайх өргөдөл хүсэлт гаргасан байх.
② Хөдөлмөрийн даатгалд хамрагдаагүй, ажилгүйдлийн тэтгэмж (шицүгёо
кюүфүкин)аваагүй байх.
③ Ажил хиймээр байна гэсэн хүсэл эрмэлзэл болон ажил эрхлэх чадвартай байх.
④ Hello work-оос дэмжлэг тусламж шаардлагатай гэж үзсэн байх.
Жишээ нь; Ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй хүн
Ажилгүйдлийн тэтгэмж авсан боловч, шинэ ажилд орж чадаагүй байгаа хүн
Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад тухайн ажил нь зогссон хүн
Ажил нь шийдэгдэхгүй байсаар, сургуулиа төгссөн хүн

 

●Ажлын байрны сургалтын тухай

“Үндсэн анги” → хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай үндсэн ур чадварыг богино
хугацаанд сурах
“Мэргэжлийн анги” → хийхийг хүссэн ажилдаа шаардлагатай ур чадварыг сурах
⮚ Сургалтанд хамрагдах хугацаа : 1 курс нь 2 сараас 6 сар хүртэл.
⮚ Дэлгэрэнгүй мэдээлэлийг Hello work-ийн интернет үйлчилгээ хэсгээс харна уу.

https://www.hellowork.mhlw.go.jp/

●Ажлын байрны сургалтанд хамрагдах мөнгөн тэтгэмжийн тухай

<Агуулга>
Сард 100,000 иэн
“Ажлын байрны сургалт”-анд хамрагдах газар луу явахад хэрэглэх мөнгө
Амьдрах газрын мөнгө(*)
(*)Сургалтанд хамрагдахын тулд, амьдрах газраа өөрчлөх шаардлага гарсан тохиодолд, мөн Hello work-оос шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд.

<Тэтгэмж авах нөхцөл>
① Өөрийн орлого сард 80.000 иэнээс бага
② Гэр бүлийн нийт орлого сарын 250.000 иэнээс бага
③ Гэр бүлийн нийт санхүү хөрөнгө (хадгаламж гэх мэт) 3 сая иэнээс бага
④ Одоо оршин сууж байгаа газраас өөр газар, байр байшин эзэмшдэггүй
⑤ Сургалтандаа бүрэн ирцтэй суух
⑥ Гэр бүл дотор адилхан мөнгөн тэтгэмж авч байгаа хүн байхгүй
⑦ Сүүлийн 3 жилийн дотор худал хэлэх болон андуурсан зэргээр ямар нэгэн мөнгөн тэтгэмж авч байсан удаагүй

*Сургалтанд хамрагдаж байхдаа ч, дууссаны дараа ч Hello work дээр очиж, ажилд орох зөвөлгөө авахгүй бол болохгүй. (=ажилд орох зөвөлгөө)

Хэрвээ, зөвхөн ажлын байрны сургалтанд хамрагдах мөнгөн тэтгэмжийн орлогоор амьдрах боломжгүй бол, мөнгө зээлэх боломжтой (дараа нь зээлээ эргэн төлөхгүй бол болохгүй).
Дэлгэрэнгүйг Hello work- оос лавлана уу.

 

● Журам, бүрдүүлэх зүйлс
Сургалтанд хамрагдахын тулд шаардлагатай зүйлс
1. Оршин сууж буй газрынхаа Hello work дээр очиж
Ажил хайх өргөдөл хүсэлт гаргах
“Ажил хайгчдад дэмжлэг үзүүлэх систем”-ыг хэрэглэмээр байна гэдгээ хэлэх
     ↓
2. Hello work дээр сургалтынхаа анги курсыг сонгох
     ↓
3. Hello work дээр сургалтан хамрагдах өргөдөл хүсэлтээ өгөх
     ↓
4. Сургалт явуулах газар өргөдөлөө өгөх
     ↓
5. Сургалт явуулах газар шалгалт өгөх (ярилцлагын болон бичгийн)
Ярилцлагын болон бичгийн шалгалтын талаар Hello work оос асууж, бэлтгэээрэй.
     ↓
6. “Шалгалтанд тэнцсэн” гэсэн мэдэгдэл ирэхээр, Hello work-оос “Ажилд орох дэмжлэгийн төлөвлөгөө” гэсэн маягт авах
     ↓
7. Сургалтанд хамрагдах
Заасан өдөр Hello work дээр очиж ажилд орох зөвөлгөө авах

 

“Ажлын байрны сургалтанд хамрагдах мөнгөн тэтгэмжийн журам
1. Мөнгөн тэтгэмж авмаар байгаа гэдгээ хэлэх
     ↓
2. Мөнгөн тэтгэмж авах урьдчилсан шалгаруулалтанд шаардлагатай бичиг баримт болон маягтуудыг авах (♦)
     ↓
3. Мөнгөн тэтгэмж авах урьдчилсан шалгаруулалтанд шаардлагатай бичиг баримт болон маягтуудыг бөглөж өгөх (♠)
     ↓
4. урьдчилсан шалгаруулалтын дүнг авах өргөдөл хүсэлт гаргахад шаардлагатай маягт бичиг баримт ава
     ↓
5. Hello work дээр очиж ажилд орох зөвөлгөө авах үедээ, мөнгөн тэтгэмж авах өргөдөл хүсэлт гаргах

※Дараах тохиолдолд、“Ажлын байрны сургалтанд хамрагдах мөнгөн” тэтгэмж авах боломжгүй.
Анхаарна уу!

・Заасан өдөр Hello work руу очоогүй
・Сургалтандаа яваагүй / хоцорсон / эрт түрүүлээд харьсан (1 удаа байсан ч)
(Хүндэтгэх шалтгаантай бол, нотлох бичиг баримт, тодорхойлолт хэрэгтэй. Асууж зөвлөөрэй.)

 

(♠)“Ажлын байрны сургалтанд хамрагдах мөнгөн тэтгэмж” авах урьдчилсан шалгаруулалтанд шаардлагатай бичиг баримт болон маягтууд

・Хувийн дугаарыг гэрчлэх бичиг баримт (my number card гэх мэт)
・Оршин суух үнэмлэх
・Hello work-оос авсан маягт (♦)
Бусад шаардлагатай бичиг баримт (Дэлгэрэнгүйг Hello work- оос лавлана уу.)

 

● Холбоо барих

Амьдарч буй газрын чинь Hello work
Орчуулагчтай Hello work (2020оны 5 сарын байдлаар)
https://www.mhlw.go.jp/content/000592865.pdf

 

<Ашигласан материал / Эх сурвалж>

「求職者支援制度のご案内」(厚生労働省)
https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/koyou_roudou/koyou/kyushokusha_shien/index.html

この記事を他の言語で見る
アラビア語 インドネシア語 英語
韓国語 スペイン語 タイ語
タガログ語 中国語 日本
ネパール語 ビルマ語 フランス語
ベトナム語 ペルシア語 ポルトガル語
マレー語 モンゴル語 ロシア語